Хийн тоног төхөөрөмжийг суурилуулахад уурын зуух шиг нүсэр байгууламж шаардлагагүй
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос дулааны хангамжийн төвлөрсөн системд холбох боломжгүй сургууль цэцэрлэгийн нам даралтын зуухнуудыг зогсоож, хийн зуух ашиглах замаар агаарын бохирдлыг бууруулах ажлыг эхлүүлсэн. Уг ажлын хүрээнд ХУД-ийн алслагдсан 190 дүгээр цэцэрлэгийн халаалтын системийг сольж байгаа ажлын явцыг шалгалаа. ХУД-ийн 190 дүгээр цэцэрлэг, Налайх дүүргийн 152, 208 дугаар цэцэрлэг, СБД-ийн 217 дугаар цэцэрлэгийн ажлын гүйцэтгэл хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгахаар ажиллаж байна.