УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа

 УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр ЭМДЕГ-т ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн зэрэг холбогдох албаныхан ажилласан юм.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд танилцуулж, холбогдох газар, хэлтсийн дарга нар ажлын хэсгийн бүрэлдэхүүний асуултад хариулт өгч, эрүүл мэндийн даатгалын орлого, нөхцөл байдлын талаар санал бодлоо хуваалцлаа.

Мөн Эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн бодит тоон мэдээлэл, түүнд үндэслэсэн судалгаа, дүн шинжилгээний үр дүн, хүчин зүйлсийн нөлөөллийг харгалзан даатгалын хэтийн орлого, зарлагын тооцооллыг нягтлахын зэрэгцээ гарах үр дүнг тооцсоны үндсэн дээр тогтолцоонд шаардлагатай шинэчлэлт, өөрчлөлт хийх #АКТУАР тооцооллыг яаралтай хийлгэх, Эрт илрүүлгийн идэвх оролцоог сайжруулах, Даатгалын тогтолцооны ОУ-ын дэвшилтэт аргачлалаас туршлага судлах зэрэг асуудлуудыг хэлэлцлээ.

Холбоотой мэдээ