Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилцлаа – Диализийн тусламж үйлчилгээни гүйцэтгэлийн санхүүжилт, зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ? Диализ нь бөөрний архаг дутагдалтай иргэдэд зайлшгүй хэрэгтэй, тогтмол хийгддэг тусламж үйлчилгээ. Эрүүл мэндийн даатгалын сан энэ төрлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, төлөвлөгөөт тусламжийн ангилалд оруулан жил бүрийн төсөвт […]
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй, найдвартай мэдээлэл хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хэрэглэгчийн мэдээллийн системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төв нь жилд дунджаар 90 мянга орчим дуудлага, 3000 -4000 даатгуулагч-иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг, 10 мянга гаруй чат, 1000 гаруй сэтгэгдэл, комментод хариулт өгдөг. […]
Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Цаашид эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр авлагыг барагдуулах, төлбөрийн шаардлага бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулахад хамтран ажиллана. Түүнчлэн аймаг, […]
Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иймд […]
ЭМДС-аас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчилсэн тарифыг мөрдөж эхэллээ
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол энэ сарын 7-ны өдрөөс бүрэн хэрэгжиж эхлээд байна. Шинэчилсэн тарифад хүн амын эрсдэлийн бүлгээр тооцсон нэг иргэнд ногдох төлбөрийн хэмжээг амьдрах орчин, насны бүлгээр ангилан задалсан байна. Эрүүл […]
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалын албан журмын даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг худөлмөрийн […]
Үзэм нь амтлаг амттай, сэрүүн чанартай тул • Ханиадны үлдэгдэл урхаг арилгах • Ханиахыг намдаах • Дотор хаванг хөөж амьсгаадахыг дарах • Уушгийг төлжүүлж, шимжүүлэх зэрэг чадалтай. Намар төмөр махбодтой уушгины судал дэлгэрч идэвхжих үе тул өвөлдөө сайн бэлдэж уушгиа шимжүүлэх хүнсийг хэрэглээрэй. Ялангуяа бяцхан үрсдээ үзэм ашиглаад намарт: • Ундааны оронд үзэмний шүүс уулгаарай. […]
Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд буй. Тиймээс Иорданы Вант Улсын Био үйлдвэрийн төв буюу “JOVAC”-аас нэг сая тун вакцины тусламж ирүүлснийг ХХААХҮЯ хүлээн авсан байна. Мөн хүлээн авсан вакцины түрүүчээс эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байгаа аж. Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс […]
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэгт хандан хийлгэх боломжтой. Ингэхдээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдах боломжтойг ЭМДЕГ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгч иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх багц үзлэгт үнэ төлбөргүй […]
ЭМДҮЗ-ийн 2023 оны 6 дугаар сарын ээлжит хуралдаанаар ЭМД-ын сангаас олгох санхүүжилтийн тогтолцоог шинэчлэн баталсан. Ингэхдээ энэ удаагийн шинэчлэлд алслагдсан сум тосгоны эрүүл мэндийн байгууллагууд болон орон нутагт үзүүлэх тусламж, үйлчилгээний тарифыг нэмэгдүүлж өгсөн. Тухайлбал Эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй тусламж, үйлчилгээний төлбөрийн хэмжээнд бүсчлэлийн коэффициентыг (Баруун бүс-1,15, хангайн бүс-1,1, Төвийн бүс-1,05, Зүүн бүс-1,05, […]