Хонины цэцэг өвчний 1 сая тун вакциныг тусламжаар хүлээн авчээ
Монгол Улсад өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, улмаар малын дархлаа суларснаас хонины цэцэг өвчний болзошгүй эрсдэл үүсээд буй. Тиймээс Иорданы Вант Улсын Био үйлдвэрийн төв буюу “JOVAC”-аас нэг сая тун вакцины тусламж ирүүлснийг ХХААХҮЯ хүлээн авсан байна. Мөн хүлээн авсан вакцины түрүүчээс эрсдэл бүхий аймгуудад хуваарилан хүргэхээр ажиллаж байгаа аж.
Түүнчлэн Бүгд Найрамдах Хятад Ард Улс “Синофарм” үйлдвэрийн 2.5 сая тун вакцин нийлүүлэхээ илэрхийлсэн бөгөөд уг вакциныг авснаар хонины цэцэг өвчний эрсдэлийг бүрэн бууруулах боломж бүрдэх юм байна.