Намрын улиралд хүүхдүүддээ хагас атга үзэм идүүлж уушгийг нь тэтгээрэй
Үзэм нь амтлаг амттай, сэрүүн чанартай тул
• Ханиадны үлдэгдэл урхаг арилгах
• Ханиахыг намдаах
• Дотор хаванг хөөж амьсгаадахыг дарах
• Уушгийг төлжүүлж, шимжүүлэх зэрэг чадалтай.
Намар төмөр махбодтой уушгины судал дэлгэрч идэвхжих үе тул өвөлдөө сайн бэлдэж уушгиа шимжүүлэх хүнсийг хэрэглээрэй. Ялангуяа бяцхан үрсдээ үзэм ашиглаад намарт:
• Ундааны оронд үзэмний шүүс уулгаарай.
• Чихрийн оронд хагас атга үзэм идүүлээрэй
• Дангаар нь уйтгартай байвал шинэ шар тостой цагаан будааны бресс хийж өгөөрэй.