Онцлох Танин мэдэхүй

Монгол хүүхдүүдийн түгээмэл нэрс

Монгол хүүхдүүдийн хамгийн түгээмэл нэрийг Үндэсний Статистик Хорооноос танилцууллаа. Улсын хэмжээнд эмэгтэй хүүхдүүдээс Мишээл, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Номин-Эрдэнэ, Энхжин, эрэгтэй хүүхдүүдээс Тэмүүлэн, Ананд, Төгөлдөр, Билгүүн Эрхэс нэртэй хүүхэд хамгийн олон байна. Сонирхуулахад Мишээл нэртэй 13,920 хүн байна. 2012 онд 973 Мишээл төрсөн нь сүүлийн 15 жилийн хамгийн өндөр үр дүн юм. Үүнээс хойш Мишээл нэрийн бүртгэл […]

Эрүүл Мэнд

С.Энхболд: Нэн шаардлагатай тусламж үйлчилгээнд хязгаарлалт үгүй

Гемодиализийн тусламж үйлчилгээний гүйцэтгэл, санхүүжилтийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболдтой ярилцлаа – Диализийн тусламж үйлчилгээни гүйцэтгэлийн санхүүжилт, зохицуулалт хэрхэн хэрэгжиж байна вэ? Диализ нь бөөрний архаг дутагдалтай иргэдэд зайлшгүй хэрэгтэй, тогтмол хийгддэг тусламж үйлчилгээ. Эрүүл мэндийн даатгалын сан энэ төрлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг хангахад онцгойлон анхаарч, төлөвлөгөөт тусламжийн ангилалд оруулан жил бүрийн төсөвт […]

Нийгэм Онцлох

Энэ сарын 31, 6 сарын 1-ний өдөр согтууруулах ундаа, тамхи

Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж эхэллээ. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, […]

Нийгэм Онцлох

Автомашингүй өдрөөр дараах байршилд зам хаана

Маргааш автомашингүй өдөр буюу “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн өдөр болно. Энэ өдөр дараах байршилд 06-18 цаг хүртэл зам хаана. Хязгаарлалт эхэлж буй уулзвар болон замууд: -Цэцэг төвийн уулзвар -Зоос гоёлын уулзвар -Сансарын имартын уулзвар -Бөхийн өргөөний уулзвар -Зүүн 4 замын уулзвар -Нарантуул захын уулзвар -Өгөөмөр захын уулзварын нүхэн гарц -Дүнжингаравын урд зам -Улиастайн […]

Байгаль орчин Онцлох

Хэнтий аймаг Биндэр сумын “Нарсан ойн хүрээлэн”.

Биндэр сумын төвөөс баруун хойш 14 км газарт Нарсан ойн хүрээлэн байрладаг. Энэхүү нарсан ойд ганцхан цаг алхахад 2.6 куб.метр цэвэр агаараар амьсгалдаг аж. Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн төвийг дайрч 544 км явахад хааш хаашаа үргэлжлэх нэг км тус нарсан ойд хүрч очно. Үүдний тохижилт нь гадаад улс орнуудын “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн үүд хаалганы ерөнхий […]

Эрүүл Мэнд

ЭМДЕГ хиймэл оюун ухаанд суурилсан системийг нэвтрүүлж, иргэдэд түргэн шуурхай

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар иргэдэд илүү түргэн шуурхай, хүртээмжтэй, найдвартай мэдээлэл хүргэх зорилгоор хиймэл оюун ухаанд (AI) суурилсан хэрэглэгчийн мэдээллийн системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.  ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төв нь жилд дунджаар 90 мянга орчим дуудлага, 3000 -4000 даатгуулагч-иргэн биечлэн ирж үйлчилгээ авдаг, 10 мянга гаруй чат, 1000 гаруй сэтгэгдэл, комментод хариулт өгдөг. […]

Бусад

ЭМДЕГ-тай гэрээтэй хувийн хэвшлийн Эрүүл мэндийн байгууллагуудын төлөөллийг хүлээн авч

 ЭМДЕГ нь Улсын хэмжээнд нийт 236 хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээтэй байдаг. Үүнээс өнөөдөр төлөөлөл болгож 34 хувийн хэвшлийн (нэгдсэн эмнэлэг, төрөлжсөн нарийн мэргэжил, ортой клиник, уламжлал) эмнэлгийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа. Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсөв, санхүүжилт, ирэх жилд баримтлан ажиллах бодлого шийдвэрийн талаар ЭМДЕГ-ын дарга С.Энхболд танилцуулсан. Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын […]

Онцлох Эрүүл Мэнд

ЭМД-ЫН САНГИЙН ӨР АВЛАГЫГ БАРАГДУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ

Өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга С.Энхболд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, хурандаа Б.Нямгомбо нар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.  Цаашид эрүүл мэндийн даатгалын санд үүссэн өр авлагыг барагдуулах, төлбөрийн шаардлага бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу шуурхай зохион байгуулахад хамтран ажиллана. Түүнчлэн аймаг, […]

Нийгэм Онцлох

Орон сууц, сургалтын төлбөрийн татварын хөнгөлөлтийг иргэдийн данс руу шилжүүлж

Монгол Улсын иргэан анх удаа орон сууц худалдан авсан болон амьдрах зориулалттай байр барьсан бол 6 сая хүртэлх төгрөгийн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг эдэлдэг. Мөн оюутны сургалтын төлбөрийн 10 хүртэлх хувийн буаан олголтыг авах боломжтой. Тэгвэл Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 23.3, 23.4, 23.5, 23.6-д заасан эдгээр албан татварын хөнгөлөлтийг татвар […]

Нийгэм Онцлох

УИХ-ын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсэг ЭМДЕГ-т ажиллалаа

Улсын Их Хурлын даргын 2024 оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэй танилцаж, тус салбарын тогтолцоог оновчтой болгох талаар санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг өнөөдөр ЭМДЕГ-т ажиллалаа. Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяраар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, Х.Болормаа, М.Бадамсүрэн зэрэг холбогдох […]