Солгой байхын учир
Микеланжело, Леонардо Да Винчи, Пабло Пикассо, Стив Янг нарт адил төстэй юм юу байна вэ? Тэд бүгдээрээ зураач байгаагүй. Зөвхөн нэг нь л хөлбөмбөгч байлаа. Гэвч бүгд солгой байсан. Бидний 8-10 хувь нь солгой байдаг. Охидоос илүү хөвгүүд солгой байх нь элбэг. Солгой гэж зөвхөн зүүн гараар бичдэг хүмүүсийг олйгож болохгүй. Учир нь зарим хүн баруунаараа бичээд зүүн хөлөөрөө хөлбөмбөг өшиглөдөг. Харин хоёр гараараа теннисийн цохиур барьж сэлгэн цохидог шигээ волейболын бөмбөгийг ч мөн адил. Ерөнхийлөгч асан Рональд Рейган баруун гараараа бичиж, халбагаа барьж, харин гар буугаар солгой буудаж, солгой гараараа далладаг байжээ.
Солгой байх нь ямар нэг доголдолгүй, муу зүйл огтхон ч биш боловч үгийг оновчтой хэрэглэхдээ ээрэх гэх мэт хэлний зарим бэрхшээл, толгой их өвдөх, аллерги зэрэг зарим нэг өвчин тусаж магадгүй. Мөн солгой гартнууд шизофрин гэх мэт сэтгэл зүйн хямралд өртөх магадлалтай. Гэвч солгой төрөхийн давуу тал гэж бий. Их Британийн эрдэмтдийн судалгаагаар солгой зураач, хөгжимчин, математикч нарын тоо баруун хүмүүсээс хоёр дахин байдаг гэнэ.
Солгой, эсвэл баруун төрөх нь гентэй холбоотойгоор удамшдаг байна. Английн хатан хаан, түүний эх хунтайж Чарльз, Виллиам нар гэр бүлээрээ солгой ажээ. Эцэг эх нь хоёулаа баруун бол хүүхэд тэгж төрөх магадлал 92 хувь, харин эцэг эх хоёрын аль нэг нь солгой бол баруун байх магадлал бүр 80 хувиар буурдаг. Эцэг эх нь солгой хоёр хүүхэд тутмын нэг нь солгой төрдөг. Бүр эхийн хэвлийд байхад солгой эсэхийг нь тодорхойлж болдог байна. Судалгаагаар ургийн 95 хувь нь баруун гарынхаа эрхий хурууг хөхдөг ажээ. Ген судлаач Амар Ж С.Клар нийт хүмүүсийн 80 хувьд тэднийг баруун болгодог давамгайлагч ген бий гэж үздэг. Нөгөө үлдсэн 20 хувьд нь тийм ген байхгүй тул 50 х 50 хувийн харьцаатай солгой, баруун болж төрдөг байна. Энэ онолын дагуу бидний 10 хувь нь л солгой, нийт ихрийн 18 хувь нь өөр өөр байдгийг тайлбарлаж болох юм.