“Алтан намар 2023” хүнсний ногооны худалдааг 31 байршилд зохион байгуулж байна

“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн хэмжээнд 31 байршилд зохион байгуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар тус худалдааг зохион байгуулж байгаа аж.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг хөгжүүлэн хүнсний ногооны тариалалтыг нэмэгдүүлж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос хангах зорилтыг хэрэгжүүлэхээр тусгасан билээ.
Тэгвэл тухайн худалдааг наймдугаар сарын 2-ноос арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд зохион байгуулах юм байна.
