18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал ТҮР СААТУУЛЖ, 50000 төгрөгөөр торгоно

 18 нас хүрээгүй хүүхэд суррон унавал ТҮР СААТУУЛЖ, 50000 төгрөгөөр торгоно

Замын хөдөлгөөнд оролцогчидын томоохон асуудал болоод буй Сурроныг 18 нас хүрсэн, жолоодох эрхийн А ангиллын үнэмлэхтэй хүн унахаар болсон байна.10-14 насны хүүхэд унадаг дугуйн зам дээр, 14-өөс дээш насныхан унадаг дугуйн зам дээр, унадаг дугуйн зам байхгүй газар зорчих хэсгийн баруун хөвөөгөөр явна гэж заасан байдаг. Харин цахилгаан дугуйны хувьд 18 нас хүрсэн байхыг шаардаж байгаа. Бага насны хүүхдүүд насны хязгаар зөрчиж унадаг дугуй унах асуудал гарч байгаа. Энэ үед эцэг эх, асран хамгаалагчийг 50 нэгжээр торгоно. Замын хөдөлгөөнд 18 нас хүрээгүй хүүхэд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унаж осол гаргасан тохиолдолд тор хугацаанд саатуулж, торгоно гэдгийг мэдээллээ. Замын хөдөлгөөний дүрэмд насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй дугуй унахыг хориглосон байдаг. Цахилгаан дугуй А ангилалд багтдаг учраас 18 нас хүрсэн А ангиллын үнэмлэхтэй хүн цахилгаан дугуй унахыг анхааруулав.

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 0-10 хүртэлх насны хүүхдүүд зөвхөн явган хүний замаар харгалзах хүнтэйгээр хүүхдэд зориулсан унадаг дугуй унаж болно.

Харин 10-14 насны хүүхэд явган хүний зам болон зориулалтын унадаг дугуйн зам дээр зорчих бол 14 наснаас дээш насныхан унадаг дугуйн зам, авто замын баруун хөвөөгөөр зорчино. Мөн 16-гаас дээш насныхан мопидоор зорчих боломжтой бол цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй унах бол А ангиллын үнэмлэх шаардаж байгаа. Насанд хүрээгүй хүүхдүүд цахилгаан хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл унаж, бэртэж гэмтэх тохиолдол гарч байна. Зөрчлийн тухай хуулиар энэ тохиолдолд 50 нэгжээр торгож буй. Осол аваарт хүүхэд өртөж, бэртсэн бол гэмтлийн зэргээс хамаарч эцэг эх, асран хамгаалагчийг иргэний хариуцагчаар татах тохиолдол гарч байгааг албаныхан онцлов.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгддэг. Тиймээс цагдаагийн газраас иргэдийн аюулгүй байдлыг ханган зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ үеүдэд замын хөдөлгөөний дүрмээ баримталж та би зарчмыг баримталж явахыг албаныхан зөвлөлөө. Мөн замын хөдөлгөөний ачааллаас гадна явган хүний замын хөдөлгөөн нэмэгдэх болсон. Энэ үеэр цахилгаан хөдөлгүүртэй суррон дугуй, скүүтэртэй явахдаа сонор сэрэмжтэй байхыг сануулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ТЦЦ-ийн алба

Холбоотой мэдээ