Унасан навчис хөрсөнд бордоо болдог

 Унасан навчис хөрсөнд бордоо болдог

Навчис шарлан унаж, хөлд хөглөрөн шаржигнах намар оройн цаг айсуй. Газарт унасан навчсыг хог гэж  шүүрдэн хаях, хамж шатаахыг бүү яар. Түүж аваад муудаж доройтсон хөрстэй газарт дэвсээрэй. Тарьсан модныхоо нүхэнд хийгээрэй.

Навч ялзрахдаа биомасс үүсгэж хөрсний үржил шимийг сайжруулан, хөрсийг элэгдэхээс хамгаалдаг. Үнэ төлбөргүй ашиг тустай байгалийн бордоо болдог байна. Навчинд бактери үржиж, хөрсөнд нэвчин ургамалд шингэж, үржил шимт давхаргыг үүсгэдэг. Унасан навчаар ашиглан олон янзын бордоо бэлтгэх боломжтой хэмээн Экологийн цагдаагийн албанаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ