Б.Бямбасайхан: Дарь-Эхийн үерийн даланг ирэх сарын 10-ны дотор засварлаж дуусна
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт өнгөрсөн зуны борооноор үерт автсан Дарь-Эхийн үерийн хамгаалалтын даланг засварын талаар “Геодези, Усны Барилга, Байгууламжийн Газар” ОНӨААТҮГ-ын дарга Б.Бямбасайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, 127-р сургуулийн урд их хэмжээний уруйн үер болж, далан, машин урссан харамсалтай явдал болсон.
Үерт урсаж, эвдэрсэн даланг засварлах ажлыг аравдугаар сарын 24-нд эхлүүлсэн 11 дүгээр сарын 10-ны дотор засварлаж дуусна. Үүний дараагаар ус тунгаах гурван хэсэг байгуулахаар лагийг зөөвөрлөх ажлыг эхлүүлж байна” гэлээ.
Эх сурвалж: Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ