Та Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж амжсан уу?

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд Монгол улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалын албан журмын даатгалд заавал даатгуулна гэж заасан байдаг. Үүний дагуу 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлснөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг худөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан Монгол Улсын засгийн газраас жил бүр шинэчлэн баталдаг.
2019 онд сарын 3200 жилийн 38400 төгрөг, 2020-2022 онуудад сарын 4200 жилийн 50400 төгрөг, 2023 онд сарын 5500 жилийн 66000 төгрөг, 2024 онд сарын 6600 жилийн 79200 төгрөг.
Энэ оны хувьд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 4 сарын 1-нээс 792 мянган төгрөг болж нэмэгдсэнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2 хувиар тооцон төлөхөөр баталсан. Ингэснээр 2025 оны 1-3 сард хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 660 мянган төгрөгийн 2 хувиар сарын 13200, 4 сарын нэгнээс сарын 15840 төгрөгөөр тооцон төлнө.
Даатгуулагч иргэд өмнөх жилүүдэд дутуу төлөлттэй сар байвал тухайн оны хувь хэмжээгээр цахимаар нөхөн боломжтой. Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ имонголиа цахим систем болон ибаримт цахим төлбөрийн систем болон ибаримт.мн вэбсайтаар төлөөрэй. Таны төлөлт 15-30 минутад баталгаажна.