Орхон сумын Засаг дарга Г. Бат-Орхон: Орхон хонь-Нутгийн ууган брэнд

 Орхон сумын Засаг дарга  Г. Бат-Орхон: Орхон хонь-Нутгийн ууган брэнд

Орхон сумын Засаг дарга Г. Бат-Орхоноос тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Орхон сум эрчимжсэн газар тариалангийн бүс нутаг билээ. Энэ жил 32 аж ахуйн нэгж 9000 орчим га-д үр тариа тариалсан байна. Эднийх нийт 25.000 га эргэлтийн талбайтайгаас 14.000 га-г ашиглаж, үр тарианаас гадна ногоон тэжээл, рапс үйлдвэрлэж байна. Харин 600 га-д төмс, 800 гаруй га-д хүнсний ногоо тариалсны гол цөм нь Гүнжийн булан, Дэрст булан, Шийрийн хөндий гэсэн гурван газарт байгаа юм. Тэр дундаа Шийрийн эртийн төмс алдартай билээ. Чухамдаа Шийрийн хөндийн эртийн төмсөөр наадмын дараагаас эхэлж бүтэн сарын хугацаанд Монгол Улсын хэрэгцээг дагнан хангадаг гэсэн.
Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлага дор ахлах зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын эрдэмтэд 16 жилийн нөр их хөдөлмөрөө зарцуулан байж уг үүлдрийг гаргаж авсан байдаг.
Орхон сум 2400 хүн амтай, 720 өрхтэй юм. 115.000 толгой малтайгаас орхон үүлдрийн хонь унаган брэнд ажээ.
Мах-ноосны чиглэлийн орхон хонь нь 1961 онд эх орны ууган үүлдэр болж батлагджээ. Зөвлөлтийн мэргэжилтэн Г.Литовченкогийн удирдлага дор ахлах зоотехникч Т.Аюурзана, Ж.Рааш, Ш.Дашцэрэн нарын эрдэмтэд 16 жилийн нөр их хөдөлмөрөө зарцуулан байж уг үүлдрийг гаргаж авсан байдаг. “Орхон” үүлдрийн үржлийн хуцны амьдын жин дунджаар 80-85 кг, ноосны гарц 6.5-8 кг, урт нь 10-12 см, эм хонины амьдын жин 58-62 кг, ноосны гарц 3.8-.4 кг, ноосны урт 8-10 см байдаг ажээ.
Орхон сумын Засаг дарга Ганчулууны Бат-Орхоны хэлснээр, тус сум Цөм сүргийн үржлийн нэгж байгуулж, орхон үүлдрийн 500 хонийг хээлтэгч эхээр ашиглаж, эр төлүүдийг хуц тавьж тоо толгойг өсгөхөөр төлөвлөн ажиллаж байгаа аж. Мөн “Орхон шиф” компанитай хамтран орхон хониныхоо ноосны микроныг нарийсгах зорилгоор Австралийн шилмэл хуцны үрээр өнгөрсөн жил 154 хонь хээлтүүлжээ. Удахгүй энэ мэт ажил, арга хэмжээний үр дүнд орхон хонины ноосны чанар дээшилж, бараг ноолуурын зиндаанд очиж үнэлэгдэх ажээ. Нэг хониноос 4 кг нарийн ноос авна гэвэл зөвхөн ноосноос 100.000 хол давсан орлого олдог байхаар төсөөлж байна. Эдүгээ орхон хонь нь 18 суурьт 8000 тоо толгойтой байгаа юм. Дашрамд дурьдахад, Орхон сумын Сайн малчин Ц.Бадрахын гэр бүлээс орхон хонины хөшөөг бүтээлгэж сумынхаа угтах, үдэх хаалганы ойролцоо залсан ажээ.
Орхончууд хонио унаган үүлдрээр дагнан өсгөх бодлого барьж байгаа бол үхрээ герфорд үүлдрээр сайжруулж байна. Өнгөрсөн жил Буриадаас таван бух авчирч нийлүүлжээ.

Холбоотой мэдээ