Чуулганд оролцсон 82 гишүүний 38 нь татгалзсанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх асуудлыг хэлэлцэж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь итгэл үзүүлэхээс татгалзлаа. Хуралдаанд 119 гишүүн, нууц санал хураалтад 82 гишүүн оролцсоноос 38 нь итгэл үзүүлэхээс татгалзаж, 44 нь дэмжсэн буюу итгэл үзүүлэхэд шаардлагатай 64 саналын босгод хүрээгүй тул Ерөнхий сайдыг огцорсонд тооцлоо.