Цар тахлын үед эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд шаардлагтай 264.0 тэрбум төгрөгийн анхүүжилтийг шийдвэрлэлээ

 Цар тахлын үед  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд шаардлагтай 264.0 тэрбум төгрөгийн анхүүжилтийг шийдвэрлэлээ

Манай улс өнгөрөгч 2 жилийн хугацаанд коронавирусийн халдвартай үр дүнтэй тэмцэж, улбар шар түвшнээс шар түвшин руу шилжсэн цөөн орны нэг болоод байна.

Дэлхий нийтийг цочроосон энэхүү цар тахалтай зохицох эдийн засгийн арга хэмжээг Засгийн газар цаг алдалгүй авч,  бусад өндөр хөгжилтэй орны жишгээр Ковид19-ын эсрэг эрүүл мэндийн цогц тусламж үйлчилгээний санхүүжүүлэлтийг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлж Эрүүл мэнд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар  санхүүжүүлж байсан билээ.

2021 онд Эрүүл мэндийн даатгалын санд (КОВИД-19)-ын цар тахлын үед  эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний санхүүжилтэд шаардлагтай 264.0 тэрбум төгрөгийн өглөг үүссэн бөгөөд ийнхүү Засгийн газрын 2022 оны 12 сарын 14-ний өдрийн хурлаар дээрх санхүүжилтийг бүрэн шийдвэрлэжээ.

Ингэснээр Эрүүл мэндийн байгууллагуудын санхүүжилт хэвийн олгогдож эхлэх юм.

Холбоотой мэдээ