Малчдад олгох ноосны урамшуулалд 23 тэрбум төгрөг төсөвлөжээ
Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноосыг үйлдвэрлэлд ашигладаг байна.
Ноосны үйлдвэрлэлийг дэмжих үүднээс хөнгөн үйлдвэрийн салбарт төр, засгаас шат дараалсан дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал өнгөрсөн онд 20 гаруй мянган малчинд зургаан тэрбум гаруй төгрөгийн ноосны урамшуулал олгосон. Энэ онд урамшуулалд 23 тэрбум гаруй төгрөг зарцуулах юм байна.
Өнгөрсөн онд мөн 38 аж ахуйн нэгжид 170 тэрбум төгрөгийг хөнгөлөлттэй зээл, 18 тэрбум төгрөгийг хүүгийн татаас хэлбэрээр олгожээ.
Цаашид хөнгөн үйлдвэрлийн салбарын аж ахуйн нэгжүүд технологийн үйлдвэр оруулж ирвэл тухайн технологи нутагштал буюу эхний таван жил тоног төхөөрөмжийг нь татвараас чөлөөлж, хөнгөлөх, төрийн худалдан авалт зэргээр дэмжихээр төлөвлөөд байгаа аж.