ХАШААНДАА МОД ТАРИАД УРАМШУУЛЛАА АВЦГААЯ!

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөө, нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын агаарын бохирдол, хөрсний талхагдал, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад иргэдийн оролцоог дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журмыг Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдааны 35 дугаар тогтоолоор баталсан.
Энэхүү журамд заагдсанаар иргэд өөрийн хашаандаа өндөр ургадаг мод 5 ширхэг, жимсний мод 5 ширхэг нийт 10 ширхэг мод тарьж ургуулаад нэг мод тутамд 50.000 төгрөгийн урамшуулал олгохоор болсон байна.
2024 оны байдлаар Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 16321 ширхэг мод байгаа бөгөөд энэхүү журам хэрэгжсэнээр 1 жилд 61,2 хувиар модны тоо өсөж 2028 онд хашаандаа модтой айл өрхийн тоо 183,8 хувиар өсөж 46321 болох боломжтой байна.
ЭНД дарж журамтай танилцана уу