Онцлох Танин мэдэхүй

БҮЙЛС ТАРИХ УУ?

Монгол бүйлс нь Говь-Алтай ба Алашаагийн говиор уул толгодын хад чулуутай энгэр, сайрыг дагаж ургадаг бол бариулт бүйлс нь Хэнтий, Хангай, Монгол-Дагуур, Монгол-Алтайн уул толгодын хад чулуутай энгэр, судаг сайрын хажуу ёроол, хээрийн элс, түүний захаар тархан ургадаг. Мөчир өргөсгүй, навч нь эсрэг өндгөн юмуу уртавтар зууван хэлбэртэй, 2-3 см урттай, навчны зах хурц хөөрөн […]

Ногоон хоймор Онцлох

ТЭРБУМ МОД САН ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙГЭЭР ОЙН МЕНЕЖМЕНТИЙГ ЦОГЦООР НЬ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилга бүхий үндэсний хөдөлгөөнийг дэмжих зорилгоор Тэрбум Мод Сан байгуулагдаад хоёр жилийн нүүр үзэж байна. Энэхүү хугацаанд хандивлагч банкуудын санхүүжилтээр Монгол Улсын ойн салбарт багагүй хөрөнгө оруулалтыг оруулсаар байна. Хангайн болон говийн бүсүүдэд 3 сая гаруй мод тарьж түүний арчилгааг тогтмолжуулан ажиллаж байна. Ойн салбарт хаана санхүүжилт дутмаг байгаа, ямар төрлийн санхүүгийн […]

Онцлох Танин мэдэхүй

Лаврын навч ХҮСЭЛ Ч биелүүлнэ, МӨНГӨ Ч дуудна

Лаврын навч нь цэвэр ариун байдал, зорилго, агуу ялалт, үхэшгүй мөнх байдлын бэлэгдэл бөгөөд түүнийг амьдралын эрч хүчийг тэтгэгч, амжилт дагуулдаг, хүсэл биелүүлдэг ч гэж үздэг.Эртний Ромчууд болон Грекчүүд лаврын навчны соронзон мэт татах чадварыг өөрсдийн шашны зан үйлдээ түгээмэл ашиглаж, лаврын навчийг аз жаргал, ялалт, амжилт дууддаг хэмээн бат итгэдэг байжээ.Жирийн нэгэн лаврын навчны […]

Байгаль орчин Онцлох

“Ой ба хүнс” өртөөчилсөн өдөрлөг боллоо

Дэлхийн даяар таван тэрбум гаруй хүн ой болон ойн дагалт баялгийг амьжиргаандаа ашигладаг бөгөөд самар, жимс жимсгэнэ, үр үндэс, навч, мөөг, зөгийн бол зэрэг хүн төрөлхтний хоол хүнсэнд зайлшгүй шаардлагатай хүнс, шим тэжээлийг хангагч баялаг эх үүсвэх болдог. Олон улсын ойн өдөрт зориулсан “Ой ба хүнс” сэдэвт өртөөчилсөн өдөрлөгийг “Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал” […]

Байгаль орчин Онцлох

“ОРОЙН НАХИА” ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ X ХУРАЛ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол улсад ойн салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй их дээд сургуулиудад суралцаж буй бакалаврын болон ахисан түвшний оюутнуудын дунд “Оройн нахиа” эрдэм шинжилгээний хурлыг 2015 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд тус X хуралд МУИС, ШУТИС, ХААИС, ОУУБИС-ийн 31 илтгэлийг хэлэлцүүлж, хурлын үйл ажиллагаанд нийт 100 хүн оролцов. Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь ойн […]

Байгаль орчин Онцлох

“ЭКОЛОГИЙН БОЛОВСРОЛЫГ БАГААС НЬ” ТАНИН МЭДЭХҮЙН ӨРТӨӨЧИЛСӨН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас олон улсын “Ойн өдөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй Нийслэлийн алслагдсан дүүргийн ахлах, дунд ангийн сурагчдад байгаль орчны мэдлэг олгох танин мэдэхүйн өртөөчилсөн сургалтад өнөөдөр 52-р сургуулийн 9 дүгээр ангийн 100 сурагч, 15-р сургуулийн 8 дугаар ангийн 100 сурагч өглөө, өдрийн ээлжид тус тус хамрагдлаа.

Онцлох Эрүүл Мэнд

Улаанбурхан өвчний 51 тохиолдол лабораториор батлагдлаа

Сүүлийн 24 цагийн байдлаар Улаанбаатар хотоос 12, Дундговь аймгаас 8, Өмнөговь аймгаас 4 тохиолдол тус тус батлагдаж, нийт улаанбурханы  лабораториор батлагдсан 51 тохиолдол, сэжигтэй 11 тохиолдол бүртгэгдээд байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Батлагдсан болон сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн аймгууд болон хүүхдийн байгууллагуудад шуурхай хариу арга хэмжээний багууд ажиллаж, тандалт судалгаа, вакцинжуулалт, мэргэжил арга зүйгээр ханган ажиллаж байна. Иймд […]

Байгаль орчин Онцлох

ХАШААНДАА МОД ТАРИАД УРАМШУУЛЛАА АВЦГААЯ!

Тэрбум мод үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын “Бүтээлч Хөвсгөлчүүд” үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн жилийн хөгжлийн төлөвлөгөө, нэрлэсэн жилийн хүрээнд Мөрөн сумын агаарын бохирдол, хөрсний талхагдал, тоосжилт, салхи, шороон шуурганы сөрөг нөлөөллийг бууруулахад иргэдийн оролцоог дээшлүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор хашаандаа мод тарьсан иргэнийг урамшуулах журмыг Хөвсгөл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2025 оны […]

Онцлох Танин мэдэхүй

Доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээлээ

МУБИС-ийн Математик, Байгалийн Ухааны Сургуулийн Биологийн тэнхимийн багш, доктор В.Гүндэгмаа дэлхийн ургамлын аймагт шинэ төрөл зүйлийг нээсэн нь олон улсад баталгаажсан Phytotaxa шинжлэх ухааны сэтгүүлд албан ёсоор нийтлэгдэж олны хүртээл болжээ. В.Гүндэгмаа шинэ төрөл зүйлээ Санчирын гичгэнэ (Potentilla sanczirii) хэмээн нэрлэж дэлхийн шинжлэх ухаанд бүртгүүлсэн байна. Ургамлын шинэ төрөл зүйлийг нээн илрүүлэхэд нөр их хөдөлмөр, […]

Онцлох Эрүүл Мэнд

ЭМДС-аас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний шинэчилсэн тарифыг мөрдөж эхэллээ

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2025 оны нэгдүгээр сарын 3-ны өдрийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах эмнэлгийн тусламж үйлчилгээний төлбөрийг шинэчлэн баталсан. Энэхүү тогтоол энэ сарын 7-ны өдрөөс бүрэн хэрэгжиж эхлээд байна. Шинэчилсэн тарифад хүн амын эрсдэлийн бүлгээр тооцсон нэг иргэнд ногдох төлбөрийн хэмжээг амьдрах орчин, насны бүлгээр ангилан задалсан байна. Эрүүл […]