ЭЛДЭВТЭЙ УРГАМАЛ ГАНГА ӨВС

 ЭЛДЭВТЭЙ УРГАМАЛ ГАНГА ӨВС

            Ганга өвс нь гаатай ургамлын зүйл ангид хамаарах бөгөөд ашиг шимийг нь дэлхий даяар эртнээс таньж, ашиглаж ирсэн юм. Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлтийн үед болон хар дарж зүүдэлдэг хүмүүст ч нэн тустай гэнэ.  Ганга өвсний тос нь ариутгагч, нян устгагч чанартай, хамгийн хүчтэй антиоксидантуудын нэг учраас олон талаар нь анагаах ухаанд хэрэглэдэг байна. Мөн ганга өвс архинаас гаргахад сайн нөлөөтэй.

Амьсгалын зам, хоолойн өвчнийг анагаана

Ганга өвс нь хамрын ханиадын үед цээжний хөндийн болон хоолойн халдварыг эмчилж, хамар битүүрлийг арилгадаг. Ханиад нь 200 гаруй өөр төрлийн вирусуудээр үүсгэгддэг дээд амьсгалын замын халдварт өвчин боловч анхнаасаа дархлаа сулрах, нойр дутуу байх, сэтгэлийн хямрал, ходоод гэдэсний орчин эрүүл бус байх зэрэг суурь шалтгаануудаас үүдэлтэй байдаг. Харин ганга өвсний халдвар устгах, тайвшруулах, биеэс хорыг гадагшлуулж, эмний шаардлагагүйгээр нойргүйдлийг эмчлэх чанар нь ханиадны эсрэг хамгийн сайн байгалийн гаралтай эмчилгээ болоход нөлөөлдөг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно.

Ханд бэлтгэх:

Хатаасан ганга өвс -15гр

Буцалсан халуун ус -500гр

Уг ургамал дээрээ буцламгай усаа хийж 10-15 минут байлгах эсвэл буцалж буй усанд хатаасан ганга өвсөө хийж 15 минут буцалгаад өтгөрүүлж хандалж болно. Хандалсан өтгөн хандан дээр буцалсан ус хийж шингэлж ууна. Мөн нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууж тус тус хэрэглэж болно..

Нян, халдварыг устгана

Ганганд агуулагдах олон төрлийн бодис нь арьсны гадаргуу дээрх болон биеийн доторх олон төрлийн халдварыг устгаж, ариутгах чанарыг бий болгодог. Мөн ганга өвс нь нянгийн эсрэг, нянгийн үржлийн эсрэг үйлчилгээтэй учраас ходоодны үрэвсэл, шээсний сүв, бэлэг эрхтний нянгийн үрэвслүүд, амьсгалын замд хуралдсан нян бактериудыг устгаж, халдвар орсон шархыг эмчилдэг юм.

Ганга нь батгыг эдгээх онцгой үйлчилгээтэй

Ганга өвс нь арьсыг нянгийн болон мөөгөнцрийн халдвараас сэргийлдэг бөгөөд гэрийн нөхцөлд хэрэглэж болох батга, шарх, түлэгдэлтийн эсрэг үр дүнтэй эмчилгээ болж чаддаг. Саяхны нэгэн судалгаагаар ганга нь бактериас үүдсэн батганд ямар ч бүтээгдэхүүнээс илүү үр дүнтэй нь батлагджээ. Харин сайн гээд бүхий л нүүрээ гангаар үрж болохгүй. Зарим хүмүүст харшилдаг бөгөөд батгыг тань улам үрэвсүүлж мэднэ. Тиймээс эхлээд жижиг батгандаа бага зэргийг түрхэн харшилж байгаа эсэхийг шалгаарай.

За ингээд батганаасаа нэг мөр салахаар шийдсэн бол хэрэгтэй зүйлсээ бэлдээрэй.

Хатаасан ганга: Хамгийн эмзэг арьстай хүн хүртэл хэрэглэхэд ямар ч асуудалгүй. Ургамлын гаралтай учир нүд болон нүүрний будаг арилгахад тохиромжтой.

Жижиг шилэн савыг 10 минут буцалж буй усанд хийж ариутгана. Сайтар хатаагаарай.

Савандаа 1 цайны халбага хатаасан гангаа хийнэ.

Дээр нь 3-4 цайны халбага хатаасан ганга нэмээд сайтар сэгсэрнэ.

20 минут дэвтээгээд харахад  ганга өвсний өнгө хувирч бор өнгөтэй болсон байх болно.  Ингээд шууд хэрэглэж болох ч сайн хандлахын тулд 2-3 өдөр болговол илүү үр дүнтэй. Хүйтэн газар хадгалах бөгөөд 1 сарын хугацаанд хэрэглэнэ.

Хэрхэн хэрэглэх вэ: Батга ихтэй бол өглөө, оройдоо багатай бол оройдоо тоник шиг хэрэглэнэ. Хөвөнд шингээгээд нүүрээ арчина.

Хүнд хэлбэрийн батганд: Дээрх тоник нь энгийн батганд илүү нөлөөтэй. Энэ нь идээт үрэвсэлтэй хүнд хэлбэрийн батганд илүү тохиромжтой.

1 цайны халбага шавар ( гоо сайхны бүтээгдэхүүн зардаг газруудаар зуурдаг маск гээд грамаар хаа сайгүй зарж байгаа ) 1 цайны халбага гангатай тоникоо хольж нүүрэндээ түрхэн 20 минутын дараа бүлээн усаар угаана. Хүсвэл хонуулсан ч болно.

Шавар нь арьсыг чийглэж илүүдэл тослогыг авах бол ганга нь батганы бактерийг бүрэн устгана.

    Шинэхэн гангатай маск бэлтгэх:

Шинэхэн гангын маск нь таны арьсыг гайхалтай өнгөлөг сайхан болгоно. 7 хоногт 1 удаа байхад л хангалттай.

Гангын навч – 1 цайны халбага шинэхэн

Цөцгий – 1 цайны халбага

Лимоны шүүс – 1/2 цайны халбага

Цэвэр зөгийн бал – 1 цайны халбага

Хийх арга : Блендэртээ бүх найрлагаа хийж блендэрдэнэ. Цэвэрхэн нүүрэндээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана.

Амны хөндий, шүдийг хамгаална

Ганга өвс нь шүдний хорхой, буйлны үрэвслийг эдгээж, шүдэнд өнгөр тогтохоос сэргийлж, амны хөндийн эвгүй үнэрийг арилгадаг. Ариутгагч, нянгийн эсрэг үйлдлээрээ ганга өвс нь амны хөндийн элдэв бактерийг устгаснаар таагүй үнэр, буйлны өвчлөлийг эдгээх байгалийн шилдэг бүтээгдэхүүн мөн юм. Ганганд агуулагдах идэвхтэй бодис тимол нь хамгаалагч бүрхүүл үүсгэдэг учраас шүдний хорхойтлоос сайтар сэргийлдэг.

Шавьж үргээнэ

Ганга өвс нь жирийн шавьж хорхойноос өгсүүлээд биед шимэгчлэн амьдрагч паразитуудыг ч үргээдэг. Шумуул, бөөс зэрэг арьсанд халтай шавьжнуудыг ганга өвс, түүний тосны тусламжтайгаар өөрөөсөө холдуулаарай. Мөн хэдхэн дусал ганга өвсний тос нь цагаан эрвээхий, цох хорхойг зайлуулдаг учраас гал тогоо, шүүгээ хоёр чинь ч аюулгүй гэсэн үг.

Стресс, бухимдлыг тайлна

Ганга өвс нь уушиг, судас болон оюун санааг “нээж” биеийн бүхий л үйл ажиллагааг сэргээдэг. Байнгын бухимдал нь даралт ихсэх, ходоодны өвчлөлд өртөх, нойргүйдэх зэрэг өвчнийг дагуулдаг учраас өнөө үед хүмүүс өдөр бүр өөрийгөө тайвшруулах байгалийн аргуудыг хэрэглэх хэрэгтэй. Ганга өвсний үнэр нь оюун, бие хоёрыг тайвшруулдаг учраас үнэрлэх, тосыг нь ваннтай усандаа дусаах зэрэг аргаар өөрийгөө эмнээрэй.

Дааврыг тэнцвэржүүлнэ

Ганга өвсний тос нь прогестерон дааврыг тэнцвэржүүлж, биеийн прогестероны үйлдвэржилтийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ихэнх нь прогестерон дааврын тодорхой хэмжээний дутагдалтай байдаг бөгөөд энэ нь үргүйдэл, сэтгэл гутрал зэрэг олон сөрөг үр дагавартай байдаг. Хөхний хорт хавдрын эсийг бууруулах үйлчилгээтэй прогестерон дааврыг нэмэгдүүлэх чанараар нь 150 төрлийн эмийн ургамлыг судалж үзэхэд, ганга өвс эхний 6-д багтсан байдаг. Ганга нь прогестерон болон эстрадиол дааварт хамгийн их эерэг нөлөө үзүүлдэг ургамлуудын нэг учраас химийн гаралтай дааврын эмчилгээг орлох чадвартай гэж үздэг аж. Биед дутагдаж буй дааврын үйлдвэржилтийг нэмэгдүүлснээр ганга өвс нь цэвэршилтийг хойшлуулж, цэвэршилтийн шинж тэмдгийг бууруулдаг билээ.

Холбоотой мэдээ