Хувиараа бизнес эрхлэгч урьдчилан сэргийлэх үзлэгт үнэгүй хамрагдах боломжтой
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэгт хандан хийлгэх боломжтой.
Ингэхдээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдах боломжтойг ЭМДЕГ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгч иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх багц үзлэгт үнэ төлбөргүй орох боломжтой бөгөөд ЭМДЕГ-тай гэрээтэй эмнэлгээс харьяалал харгалзахгүй уг үйлчилгээг авах боломжтой юм.