Бөөрөлжүүтийн 300 MВт-ын цахилгаан станц, Багануур-Бөөрөлжүүтийн 200 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамын төслийн хүрээнд Бөөрөлжүүт-Сэргэлэнгийн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам шинээр барьж байгуулах асуудлаар Цахилгаан эрчим хүч худалдах, худалдан авах тухай гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан цогц байдлаар шийдвэрлэх талаар Төслийн хөрөнгө оруулагчтай хийсэн хэлцлийн үр дүнг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн танилцууллаа. Станцын жилд үйлдвэрлэх […]
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойших хоёр жилийн хугацаанд 41.5 сая мод тарьж ургуулсан тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсанд мэдээлжээ. Түүнчлэн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа мод үржүүлгийн 452 газарт 39 зүйлийн мод сөөгийн 12 тонн үр, 63 сая ширхэг тарьц суулгацын нөөц бүрдүүлсэн байна. Өнгөрсөн онд 275 мянган га […]
Өмнөговь аймгийн БОАЖГ орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудтай хамтран зэрлэг амьтдад зориулан биотехникийн ажлыг зохион байгуулж байна. Тус аймгийн Цогтцэций сумын Засаг даргын 2024 оны нэгдүгээр сарын 11-ний өдрийн “Зэрлэг ан амьтанд биотехникийн ажлыг зохион байгуулах ажлын төлөвлөгөө” болон “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний дагуу тус сумын Сийрст багийн Хангинахын хад орчмын бүс нутагт 100 боодол, Билгэх багийн Унаган хайрхан орчмын нутагт 50 боодол өвсийг тараан байршуулсан байна. […]
“Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 36 дугаар тогтоолыг хэрэгжүүлэгч байгууллагуудын 3 дахь удаагийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр Төрийн ордонд боллоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар энэ үеэр хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тогтоолын төсөл санаачилж, УИХ-аас 36 дугаар тогтоолыг баталсан. Энэхүү тогтоол батлагдсанаас хойш […]
Ойн салбарын 100 жилийн ой энэ онд тохионо. Тиймээс салбарын хүрээнд өнгөрсөн ажлаа дүгнэн, цаашид ажлын үр бүтээмжид дахин нэг шат ахих зорилгоор Ойн салбарын үндэсний хоёрдугаар чуулганыг зохион байгуулах бэлтгэл ажил өрнөж буй. Энэ талаар Засгийн Газрын Хэрэгжүүлэгч Агентлаг Ойн газрын Ойн нөхөн сэргээлтийн хэлтсийн дарга Б.Ганзоригтой ярилцлаа. -Ойн агентлаг байгуулагдаад жил гаруй хугацаа […]
Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлан, бодлого арга хэмжээ хэрэгжүүлсний үр дүнд өнгөрсөн онд 651,061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн байна. Тухайлбал, 2023 онд жуулчдад зориулах эвент арга хэмжээний төлөвлөгөө болон санхүүжилтийг Засгийн газраас гаргаж 69 арга хэмжээ, үүнээс онцлох 23 […]
Монгол оронд 89000 орчим хулан тоологдсон ба энэ нь дэлхийн нийт хулангийн 90 орчим хувь юм. Узбекистан Улсын Самарканд хотод хоёрдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенцын талуудын 14 дүгээр бага хурлын (CMS COP14) үеэр “Дэлхий дээрх хулангийн судалгаа, хамгааллын асуудлууд” сэдэвт салбар хуралдаан зохион байгуулагдсан байна. Сүүлийн жилүүдэд Монгол […]
Канад Улсаас байгаль орчинд ээлтэй газар тариалангийн чиглэлээр Монгол Улсад 10 сая долларын төсөл хэрэгжүүлэх асуудлыг 2024 оны хоёрдугаар сарын 16-нд талууд зөвшилцсөн байна. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин Сайд хатагтай Сандра Шуфаниг өнгөрсөн долоо хоногт хүлээн авч уулзсан байна. Уулзалтаар байгаль орчинд ээлтэй газар тариалангийн чиглэлээр хөрөнгө оруулахын […]
Ойн салбарын хувьд олон талын онцлогтой жил тохиож байна. Энэ 2024 онд орчин цагийн ойн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буйн зэрэгцээ БОАЖЯ-наас 2024 оныг “ОЙН ЖИЛ” болгон зарласан. Мөн Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар зохион байгуулагдах Ойн салбарын II чуулганыг “ОЙ 9+” уриан дор 2024 оны 03 дугаар сарын 05-ний өдөр зохион байгуулна. Тэрбум […]
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтлыг бууруулах зорилготойгоор 2021 оноос эхлэн орон даяар хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эх дэлхий, байгаль орчноо хайрлан зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх экологийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор “Тэрбум мод” […]