Түүхэнд анх удаа 165.8 мянган тонн хүнсний ногоо хураан авч 81.3 хувийг дотооддоо хангах боломж бүрдэв. -Улаанбуудайн нэгжийн ургац өнгөрсөн жилтэй харьцуулахад 3,9 цн га-гаар буюу 30 гаруй хувиар нэмэгдсэн нь сүүлийн есөн жилд хамгийн өндөр үзүүлэлт болсон. -Хүнс, ХАА, хөнгөн үйлдвэрийн салбарт манай улсын нийт ажиллах хүчний 50 орчим хувь нь хөдөлмөрлөж, ДНБ-ий 32,3 […]
“Ногоон Ази сүлжээ” ТББ нь Архангай аймгийн Өгийнуур, Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Аргалант, Баянцогт, Баянхангай, Эрдэнэ сумд, Улаанбаатар хотын Багануур, Сүхбаатар дүүрэг нийт 10 газарт ойжуулах төсөл хэрэгжүүлээд байна. Ингэхдээ шилмүүст, навчит мод, түүнчлэн чацаргана, үхрийн нүд зэрэг жимсний мод тарьж, хүлэмжийн аж ахуйг байгуулж орон нутгийн иргэдийг чадавхжуулж өрхийн […]
Биологич, шувуу судлаач Ганболдын Доржлхагва. “Ногоон эрэл” сэтгүүл салбартаа амжилттай ажиллаж буй залуусын төлөөлөл болгон түүнийг онцолж байна. Г.Доржлхагва “Монгол орны шувууд” номыг 2019 онд англи хэлээр хэвлүүлжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэлхийн хамгийн том онлайн борлуулалтын сүлжээ болох “Амазон”, “NHBS”, “Ebay” гэх мэт улс дамнасан 20 орчим сүлжээгээр борлогдож, ашиг орлоготой байна. Номын зохиогчийн […]
– 100 жилийн ойд 100.000 цэцэг – Tөв аймаг энэ жил 100 жилийн ойтой. Ирэх наймдугаар сарын эхээр болох тэгш их ойн бэлтгэл ажил ид өрнөж байна. Зуунмод сум өдрөөс өдөрт өнгө нэмэн, бүтээн байгуулж байгаагийн нэг нь зуунмодчууд 100 жилийн ойдоо 100.000 цэцэг тарьж ургуулж буй явдал юм. Өнгө өнгийн гоёмсог цэцгийг гаднаас мөнгө […]
– “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалыг биелүүлэхээр алхаад марш!” – Зэвсэгт хүчний анги, нэгтгэлүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний түүчээ болон үүрэг гүйцэтгэж байна. Ялангуяа, Хуурай замын цэргүүд ачааны хүндийг үүрч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн тушаалыг нэгэн зэрэг биелүүлж байна. Манай Зэвсэгт хүчин цэрэг дайны бэлтгэл сургуулилтаа тасралтгүй хийж, эх орноо батлан хамгаалахын […]
Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн “Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийн багц”-ыг ЭМДЕГ-тай гэрээтэй улсын болон хувийн эмнэлэгт хандан хийлгэх боломжтой. Ингэхдээ, эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлж, өөрийн насанд тохирох багцад жил бүр хамрагдах боломжтойг ЭМДЕГ-аас мэдээллээ. Өөрөөр хэлбэл хувиараа бизнес эрхлэгч иргэн эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө бүрэн төлснөөр урьдчилан сэргийлэх багц үзлэгт үнэ төлбөргүй […]
“Алтан намар 2023” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн хэмжээнд 31 байршилд зохион байгуулж байна. Тодруулбал, Улаанбаатар хотын ерөнхий менежерийн А/194 дүгээр тушаалаар тус худалдааг зохион байгуулж байгаа аж. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалтын сүлжээг хөгжүүлж, өвөл, зуны хүлэмжийн болон зоорийн аж ахуйг […]
Японд төвтэй “Монголын экологийн мэдээллийн төв” ТББ-ын үүсгэн байгуулагч, тус төвийн тэргүүн, доктор Хидео Нишида Монголд элэгтэй, монголчуудын төлөө зүрх сэтгэлтэй хүн. Японы Каназава их сургуулийн доктор, профессор тэрбээр, Говь-Сүмбэр аймагт цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон орчин бий болгохоор шамдаж байна. – Тэрбээр, Говьсүмбэр аймагтай сүүлийн арав орчим жил хамтран ажиллаж байна – -Та японы эрдэмтэн […]
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ойн гавьяат ажилтан Баттөмөрийн Жамсран Богд уулыг хөнөөлт шавжид идэгдэж сүйрэх аюулаас аварч, хойч үедээ үлдээсэн ачтан билээ. Түүхэн дурсгалт Тужийн нарсыг ойжуулсан, мод бэлтгэлийн үйлдвэрлэлийн технологийн карт санаачилж, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, чанартай тарьц, суулгац үйлдвэрлэж, ойн салбарт үр бүтээлтэй ажилласан гавьяатан юм. Түүний долоон хүүхдийн тав нь аавынхаа мэргэжлийг өвлөж, ойн […]
“Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Ганбаатарын Эрдэнэцолмон: ХУУЛИУДЫН УЯЛДАА
Ойн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах ажлын хэсгийнхэн эхний төслийг боловсруулан бэлэн болгожээ. Бид ажлын хэсгийн гишүүн, “Монголын ой судлалын нийгэмлэг” ТББ-ын мэргэжилтэн Ганбаатарын Эрдэнэцолмонтой уулзаж зарчмын өөрчлөлтүүд, онцлог зохицуулалтуудын талаар тодрууллаа. -Ойн тухай хуулийг шинэчлэх шаардлага юу вэ? -Бид Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Ойн салбарын хөгжлийн хөтөлбөр” “МОН-9899” төслийн хүрээнд өнгөрсөн хоёр […]